ЦЕГ: Хүүхэд өлсгөлөнгөөр эндээгүй

 ЦЕГ: Хүүхэд өлсгөлөнгөөр эндээгүй

Цахим орчинд дөрөвдүгээр сарын 24-нд тавигдсан “Баянзүрх дүүргийн 19- р хорооны …-р хэсэг, …-р тоотод оршин суугч иргэний хүүхэд өлсгөлөнгөөр эндсэн” гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь худал мэдээлэл гэдгийг Цагдаагийн ерөнхий газар мэдээлж байна.

Тус залуу гэр бүл нь хоёулаа ажилтай, хүүхдүүдээ асран тэжээх бүрэн боломжтой, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, өөрийн гэсэн гэртэй, төрийн зүгээс хүртэх халамжийн тэтгэмжинд хамрагддаг, цалинтай ээж тэтгэмжид хамрагдаж байгаад ажилтай болж Нийгмийн даатгал төлдөг болсон тул зогсоогдсон байна.

Хүүхэд өлсгөлөнгөөр биш өвчний улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон аж.

Covid-19 вирусийн тархалт, түүнээс үүдэн гарах нийгэм, эдийн засгийн хүндрэл үр дагавараас урьдчилан сэргийлэх үүднээс тус дүүргийн эрсдэлт нөхцөл дэх айл өрх, тэр дундаа хүнс тэжээлийн дутагдалтай, бага насны хүүхдийн мэдээллийг илрүүлбэл Шар хадны эмнэлгийн баруун талд байрлах 2018 онд ашиглалтад орсон 50 ортой хүүхдийн эмнэлэгт хандах боломжтой. Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандах боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн