ЭМЯ: Амралтын газарт иргэд бөөгнөрөл үүсгэж байна

 ЭМЯ: Амралтын газарт иргэд бөөгнөрөл үүсгэж байна

Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээ хийж байна.

Covid-19 вирусийн 213 улс оронд бүтгэгдэж, 2.8 сая хүн өвдлөө. Өнөөдрийн байдлаар 1.8 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ covid-19 эсрэг эм үйлдвэрлэж, туршилт нь амжилттай болсон тул ирэх 7 хоногт худалдаанд гаргана гэдгийг ЭМЯ мэдэгдэв.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 744 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд 270 хүн тусгаарлалтаас гарчээ. Швед, АНУ, Солонгос, Ирландаас Монгол Улсын 4 иргэн холбогдсон байна. Тус иргэдийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа талаараа утсаар холбогдож, ЭМЯ-д мэдээлэл өгчээ. Үүнээс гадна, амралтын газруудад иргэд олноороо цугларч, бөөгнөрөл үүсгэж байна гэсэн шүүмжлэл ЭМЯ-д иржээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн