Эдийн засгийн коридорыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байна

 Эдийн засгийн коридорыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байна

Далайд гарцгүй манай орны хувьд хөрш орнуудтай хийх худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Энэ ч үүднээсээс ОХУ болон БНХАУ-тай эдийн засгийн коридор байгуулж, ачаа тээврийг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлд яриа хэлэлцээрүүдийг хийж эхлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн түвшинд энэ ажлын хүрээнд ОХУ-аас БНХАУ-руу авто замаар транзит тээврийг хийж эхэлсэн. Мөн төмөр замаар ч тэр транзит тээврийн хэмжээ нэмэгдсээр байна. ЭНэ нь монгол улс хөрш орнуудтайгаа байгуулсан эдийн засгийн коридорыг ашиглан өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах томоохон боломжийг нээж өгч байгаа юм.

Альваа бараа бүтээгдэхүүнийг усан замаар тээвэрлэх нь зардал багатайн дээр олон улс оронтой харилцах өргөн боломжийг нээж өгч бйадаг. Тэгвэл далайд гарцгүй байлаа гээд гадаад худалдаа нь зогсонги байдалтай, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хилийн чанадад худалдаалж чадахгүйн хэмээн ойлгож болохгүй юм. Тухайлбал далайд гарцгүй Швецарь, Австри зэрэг улсуудын хувьд эдийн засгийн хөгжилөөрөө европын холбооны орнууд дотроо тэргүүлж байна. дээрх улсууд эдийн засгийн коридороо хөгжүүлэх замаар олон улсын худладааны гол бүс нутгууд болж чадсан нь хөгжлийнх нь нэг шалтгаан болж байна. Тэгвэл монгол улсын хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр томоохон үйлдвэрлэгч орнуудын хоорондох худладааны эргэлтийг нэмэгдүүлэх тааламжтай байрлалд байгаа учраас энэхүү эдийн засгийн коридорыг сайжруулах чиглэлд дэд бүтцээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагууд байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн