Дэлхийн 5 хүн тутмын нэг нь буюу 1.7 тэрбум хүн COVID-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй

 Дэлхийн 5 хүн тутмын нэг нь буюу 1.7 тэрбум хүн COVID-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй

ЭМЯ-наас коронавируст халдварын эргэн тойронд хийгдсэн тандалт, судалгааны тоймыг хүргэж байна.

1. Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын анагаахын сургуулийн судлаачид олон улсын томоохон мэдээллийн сан дахь нотлох баримтуудыг нэгтгэн, дүн шинжилгээ хийснээр дэлхийн 1.7 (1.0 – 2.4) тэрбум хүн буюу 5 хүн тутмын 1 нь (COVID-19)-ийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй байгааг тодорхойлжээ. Судалгаагаар Африк тивийн хүн амын 16%, харин Европт хамгийн их буюу хүн амын 31% халдварт өртөх эрсдэлтэй байна.

2. Оксфордын их сургуулийн судлаачид COVID-19-ийн шинж тэмдэггүй эрүүл мэндийн ажилтнуудыг гэр бүлийн гишүүдээс тусгаарлах нь халдвар дамжуулах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга мөн эсэхийг судалжээ. Судалгаагаар өдөрт 11 удаа гар угаах, амны хаалт зүүх нь амьсгалын замын вируст өртөх эрсдэлийг бууруулахад үр дүнтэй байсныг нотолжээ. Коронавируст халдварын үед эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах эрсдэл өндөр ч тэд гэр бүлийн гишүүддээ халдвар тараасан талаар нотолгоо одоогоор байхгүй. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн ажилтнуудыг халдварт өртөхөөс сэргийлж, хамгаалах өмсгөл, хэрэгслээр тасралтгүй хангаж, хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна.

3. БНСУ-ын улсын Soongsil их сургуулийн судалгаагаар тус улсад COVID-19 халдварлалтын индекс 1.5, эрэгтэйчүүдийн дундах нас баралт эмэгтэйчүүдтэй харьцуулахад нас ахих тусам өндөр байна.

4. Итали улсын судлаачид коронавирус ам, хамрын хөндийгөөс илүү нүдэнд илүү удаан амьдардаг, тухайлбал, хамар, залгиурын сорьцонд вирус илрэхгүй болсоноос хойш доод тал нь 7 хоног амьд байдгийг тогтоожээ.

5. БНХАУ-ын эрдэмтэд SARS-CoV-2 багадаа 30 омог байна гэж тогтоожээ. Хамгийн их нас баралт үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью Йорк хотод тархсан байна. Мөн Жежуаний Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар коронавирус нь 19 удаа мутацад орсон болохыг тогтоожээ. Коронавирус маш эрчимтэй хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь эм бэлдмэл болон вакцин хийхэд хүндрэл учруулж болзошгүй гэж үзжээ.

6. БНХАУ-ын судлаачид хоёрдогч тохиолдлуудын 44 хувь нь шинж тэмдэггүй эсвэл шинж тэмдэг илрэхийн өмнөх үедээ байсан тохиолдлоос халдвар авсан гэж үзэж байна.

7. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв тэжээвэр амьтад вирус тарааж байгаа талаар нотолгоо байхгүй хэдий ч гэрийн тэжээвэр амьтдаа гадаа гаргаж, бусад амьтадтай тоглуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Өвчнийг хяналтад авахдаа шинж тэмдэгтэй хүн халдвар тараах замд чиглэсэн арга хэмжээг заавал анхаарахыг сануулжээ.

8. БНХАУ-ын ӨМӨЗО-д COVID-19-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй 2 сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн 4-р сарын эхээр амаржсан бөгөөд нярай коронавирусийн халдвар (IgG)-ийн эсрэг биеттэй төрсөн байна. Энэ нь хамгаалах шинжтэй эсрэг биет бөгөөд эхээс урагт дамжсан байж болзошгүй байна. Харин коронавирусийн халдвар эхээс урагт ургийн ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж:
1. https://www.lshtm.ac.uk/…/one-five-people-globally-could-be…
2. https://www.cebm.net/…/are-interventions-such-as-social-di…/
3. https://www.ijidonline.com/a…/S1201-9712(20)30150-8/fulltext

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн