Танилц:Турк улсын иргэнийг эмчилж, эдгээсэн залуу эмч Г.Дүвчинбаяр

 Танилц:Турк улсын иргэнийг эмчилж, эдгээсэн залуу эмч Г.Дүвчинбаяр

ХӨСҮТ-ийн эмч нар үнэхээр мундаг бас чадварлаг ажиллаж чадаж байгаа. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 36 иргэнээс есийг нь эмчилж эдгэрүүлээд эмнэлгээс гаргасан байна.

Тус эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр халдвартай иргэдийг эмчлэх эдгээх их үйлсэд хүчин зүтгэж байгаа. Харин Турк улсын иргэнийг эмчилж, өнөөдөр эмнэлгээс гаргасан залуу эмч Г.Дүвчинбаярт эмнэлгийн хамт олон нь баяр хүргэж, амжилт хүсчээ. 

Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр эмнэлгээс гаргажээ. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн гуравдугаар сарын 21-нээс хойш 33 хоног Covid 19-ийн эмчилгээнд орсон байна. Тиймээс уг өвчтнийг гардан эмчилсэн залуу эмчээээ  бахархахгүй байхын аргагүй юм.

Залуу эмч Г.Дүвчинбаярт урам хайрлаж, эрүүл энх амар амгаланг ерөөе. Сайхан цаг удахгүй ирэх болтугай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн