ШУУРХАЙ: Соёмбот ууланд гал гарч байна

 ШУУРХАЙ: Соёмбот ууланд гал гарч байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёмбот ууланд гал гарч байна. Галын дуудлагыг 14:26 цагт авчээ. Одоогоор галыг унтраахаар гурван ангийн 16 албан хаагч ажиллаж байна.

Энэ талаар албаныхнаас тодруулахад “Галын унтраахаар гурван аврах ангийн алба хаагч нар ажиллаж байна. Дөрвөн авто машин техник хэрэгсэлтэй 16 алба хаагч ажиллаж байна. Галын шалтгаан тодорхойгүй, хэчнээн га газар галд өртөөд байгааг тогтоогоогүй байна” гэх мэдээллийг өглөө. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн