У.Хүрэлсүх: МАН-ын мөрийн хөтөлбөрт нэг ч хууль зөрчсөн зүйл байхгүй

 У.Хүрэлсүх: МАН-ын мөрийн хөтөлбөрт нэг ч хууль зөрчсөн зүйл байхгүй

ИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон билээ.

Тэгвэл хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл өнөөдөр /2020.04.24/ Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлж байна. Энэ хүрээнд эрх баригч нам болох МАН сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Юуны өмнө МАН албан ёсоор сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох бичиг, баримтаа гардуулж өглөө. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Ард иргэдээ ч сонгуульд идэвхтэй сайн оролцохыг уриалж байна. Шударга, сайхан явагдах ёстой. Улс төрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, хянуулсан. Үүнд алдаа, оноотой сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохгүй заалт аль аль намд гарсан байх. Тэр бүхнийг засаж, эцсийн байдлаар дахин хянагдаж өнөөдөр гардуулж өгч байна. Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөлд явагдаж гэж байна. Дэлхий нийтэд коронавирус гэж цар тахал тарсан. Монгол Улсын хувьд энэ вирус хяналтад байна, тайван гэж хэлж болно. Цар тахал хүндэрсэн улс, орон ч сонгуулиа амжилттай хийсэн байна” гэв.

Түүнчлэн “Монгол Улсын иргэд ч гэсэн хариуцлагатай сонгуульдаа оролцох байх гэдэгт итгэж байна. Энэ удаагийн сонгуулийг шударга яваасай гэж хүсэж байна. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд явуулна гэдгээ мэдэгдэж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бол хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өмнө нь хийж байсан ажлаа дуусгах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, нефтийн үйлдвэр, төмөр замын ажил, цэвэрлэх байгууламж гээд олон асуудал бий. МАН бол нийгмийн чиг баримжаатай, зах зээлээ хөгжүүлэх зорилттой нам. Энэ үзэл баримталдаа тусгасан мөрийн хөтөлбөр болсон. Зарим улс төрийн нам орон сууц өгнө гэж хэлж байна. Энэ бол байж болохгүй, хэзээ ч биелэгдэхгүй зүйл. Боломжгүй амлалтаа засаж залруулах байх гэж бодож байна” хэмээн ярилаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн