Дахин нэг хүнээс коронавирус илэрлээ

 Дахин нэг хүнээс коронавирус илэрлээ

Өчигдрийн байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 43 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг авлаа. Сайн мэдээ нь Туркийн иргэн эдгэж, эмнэлгээс гарч, гэрийн хяналтад орлоо. Давтан шинжилгээгээр тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. ХӨСҮТ-д ганцаарчилсан тусгаарлалтад байсан бөгөөд 13 хоногийн дараа коронавирус илэрлээ. Хяналт хийх талаар улам туршлагажиж байна. Тиймээс иргэд тусгаарлалтын хугацаанд өөрсдийгөө хянах хэрэгтэй. Тусгаарлагдах хугацаандаа иргэд бухимдаж тээршаах хэрэггүй. Лабораторийн шинжилгээнд баригдахгүй байна гэдэг их аюултай юм. Иргэд анхаарлаа сулруулахгүй амны хаалтаа зүүж, бээлий өмсч байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.