Тайландад коронавирусийн халдвартай нэг сартай нярай эдгэжээ

 Тайландад коронавирусийн халдвартай нэг сартай нярай эдгэжээ

Тайландад коронавирусийн халдвар аваад байсан нэг сартай нярай эдгэсэн талаар албаны хүмүүс өчигдөр мэдээлжээ. Тэрбээр тус улсад эдгэсэн хамгийн залуу өвчтөн болж буй.

Эмч нар нярайг эмчлэхийн тулд вирусийн эсрэг дөрвөн төрлийн эмийг ашигласан байна. Бангкок хот дахь Бамраснарадура халдвартай тэмцэх институтийн төлөөлөгч ярихдаа “Хүүхдэд 10 хоногийн турш эмчилгээ хийсэн. Өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж байсан. Харин түүний X-ray зургийн үзүүлэлт аажмаар сайжирсны дараа 3 хоногийн зайтай үзлэг хийдэг болсон” хэмээжээ. Мөн хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага илэрч байгааг онцолсон байна.  

Өнөөдрийн байдлаар /2020.04.23/ Тайландад коронавирусийн халдварын 2826 тохиолдол бүртгэгдэж, улмаар 49 хүн нас баржээ.

Эх сурвалж: Thestar 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн