Д.Нямхүү: Халдвар илэрсэн жолооч хүүтэйгээ уулзаагүй, утсаар ярьсан

 Д.Нямхүү: Халдвар илэрсэн жолооч хүүтэйгээ уулзаагүй, утсаар ярьсан

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

Шинэ коронавирус 213 оронд бүртгэгдэж, 2.6 сая хүн халдварлаж, 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д 24 цагийн дотор 5262 хүн шинээр халдвар авч, нийт тохиолдол  58 мянгад хүрч, 57 хүн нас барсан. Өвчлөлийн тархалт эрчтэй байна., Москва хотод 40 орчим хувь нь бүртгэгдсэн. Нян таригчаас халдвар тархаж байна. Хүүхэд балархай хэлбэрээр өвчилж, вирусийг ихээр ялгаруулж байна.

БНХАУ-ын эрдэмтэд цар тахлыг судалж, 30 омог байна гэж үзсэн. Европ, АНУ-д өндөр тархсан. Коронавирус хувьсан өөрчлөгдөж байгаа учраас эм, вакцин гаргахад хүндрэлтэй байна гэж дүгнэжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна.

Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Ховд, Дорнод зэрэг аймгуудад мөн лаборатори бэлтгэгдсэн. Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэн ирсэн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдгийг хяналтын журмаар шүүж үзсэн. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй. Иргэд маань дархлалын системээ дэмжих хэрэгтэй. Шөнийн 23.00 цагаас өглөө 07.00 цаг хүртэл унтах юм бол залуужуулдаг бодис ялгардаг юм байна. Унтах цагтаа унтвал арьс үс зөөлөрнө, дархлалын систем олноороо үржин хүчтэй болно гэж эрдэмтэд бичсэн байна. Дархлаагаа дэмжих шаардлага байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн