БАРИЛГЫН ТАЛБАЙГААС ХҮНИЙ ЯС ОЛДЖЭЭ

 БАРИЛГЫН ТАЛБАЙГААС ХҮНИЙ ЯС ОЛДЖЭЭ

Барилгын ажил эхлүүлсэн талбайгаас нас барсан хүний олон тооны яс олджээ. Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд барьж буй барилгын ажилчид гадна тохижилтын ажил хийж байхдаа ийм зүйлс олжээ. Барилгынхан гадна талбайдаа саравч барихаар газар ухаж байсан ба шороон дундаас даавуунд боосон хатуу зүйлс олсон нь олон тооны яс байжээ. Хотын төвөөс хүний яс олдсон эл хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын болон эрүүгийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид ажиллажээ. Дээрх ухсан нүхнээс ханцуй нь тасарсан цамцнууд олдсоны нэгэнд нь яс боож булсан байсан аж. Мөн тус газраас өмд, өрөөсөн гутал зэрэг зүйлс олдсоныг эд мөрийн баримтаар хураан авч, шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шинжлүүлэхээр явуулжээ. Хэргийн газраас олдсон гуталны өрөөсөн нь олдоогүй байна. Түүнчлэн хэргийн газраас нийт дөрвөн ширхэг цамц гарч ирсэн нь хэрэгтэн бусдын амь насыг бүрэлгээд, ул мөрөө нуун далдлах зорилгоор өөрийнхөө цамцыг хамтад нь булсан байх магадлалтай байгаа аж. Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй бөгөөд талийгаачийн хэн болох, нас барсан хугацаа, үхлийн шалтгааныг тодруулахад хугацаа шаардлагатай. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас нийт 50 ширхэг орчим ясны хэсэг олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр эрэгтэй хүнийх гэдэг нь тогтоогджээ. Мөн талийгаач нь бусдын гарт амь насаа алдсан байх магадлал өндөр байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн