М.Энхсайханыг цагдан хорилоо

Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав. Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээлэв.Мөн шүүх хуралдаанд гэрчийг байлцуулах хүсэлтийг хүлээн авчээ.