Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар албадан ирүүлэх санал ирсэн

 Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар албадан ирүүлэх санал ирсэн

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлыг өнөөдөр /2020.04.22/ хийлээ.


Монгол Улсын шүүх 2020 оны нэгдүгээр  улиралд 23266 хэрэг, материалыг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд нэгдүгээр улиралд Эрүүгийн  3193 хэрэг, иргэний 12909 хэрэг, захиргааны 350 хэрэг, зөрчлийн 4644 нийт 21096 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Улмаар 3779 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, 4644 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 413 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, 1575  хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Анхан шатны шүүхээр  хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 3294 хэргээр буюу 34.3 хувиар өссөн бол Эрүүгийн хэрэг 157 хэргээр 4.7 хувиар,захиргааны хэрэг 11 хэргээр буюу гурван хувиар тус, тус буурсан. Тайлант хугацаанд шүүхээс 5.6 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг дундаас  гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй  байгаа бол  хүнийг санаатай алах гэмт хэрэг 11 хэргээр буюу 17.2 хувиар , хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 10 хэргээр буюу 9.0 хувиар буурчээ.

Энэ үеэр Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Л.Энхболд,  Г.Солтан, Б.Ундармаа нарыг яллагдагчаар албадан ирүүлэх талаарх саналыг шүүхэд ирүүлсэн. Уг прокурорын саналд дурдсанаар  дуудах бичигт удаа дараа  хүндэтгэн  үзэх  шалтгаангүйгээр ирээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзэн шүүх саналыг хүлээн авахаас татгалзсан.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн