Зайлшгүй шалтгаантай иргэдийг Улаанбаатарт нэвтрүүлнэ

 Зайлшгүй шалтгаантай иргэдийг Улаанбаатарт нэвтрүүлнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоогоор ачаа тээвэр болон зайлшгүй шалтгаантай иргэдийг Нийслэлийн Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эмнэлгийн тусламж авах хэрэгтэй, жирэмсэн, хүнд өвчтэй болон ар гэрийн гачигдалтай иргэдэд Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл өгч байгаа аж. Ийм шалтгаанаар хэчнээн иргэн  Улаанбаатар хотод өнөөдөр нэвтэрсэн талаарх нэгдсэн дүн гараагүй байгаа аж. Энэ талаарх мэдээллийг маргааш Нийслэлийн онцгой байдлын газраас өгөх юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн