Хэнтий аймаг руу ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлалаа

 Хэнтий аймаг руу ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлалаа

Улсын Онцгой комисс өчигдөр /2020.04.21/ шуурхай хуралдаж, Европын Холбооны Улс, ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудаас орох гарах чиглэлийн хот хоорондын болон зорчигч тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан билээ.

Улсын Онцгой комиссын шийдвэр гарсны дараа зарим аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн замаа хаах шийдвэр гаргаад байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Онцгой комисс өчигдөр 23:00 цагт хуралдаж, Хэнтий аймгаас орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хаагаад байна. 

Аймаг доторх болон сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг аймгийн Онцгой комиссын эх сурвалж хэллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн