ДЭМБ: Цар тахлын хамгийн хүнд үе ард биш урд байна

 ДЭМБ: Цар тахлын хамгийн хүнд үе ард биш урд байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал хурал хийж, бүсийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, хариу арга хэмжээ авах чадварын талаар хэлэлцжээ. Халдварын тархалтыг удаашруулах, бууруулахад үр дүнтэй арга хэмжээ авахыг тэрбээр уриалаад улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцлах арга хэмжээ авч байгааг  шүүмжилжээ. Халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориогоо цуцлах нь халдварыг дахин тархаах эрсдэлтэй тул хязгаарлалтын арга хэмжээг аажмаар цуцлах хэрэгтэй гэв.

Мөн зайнаас харилцах хэв маягаа үргэлжлүүлэн хэвшүүлж, ариун цэврийн дэглэмүүдийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох ёстойг ДЭМБ сануулсаар байна.

ДЭМБ-аас цар тахлын хамгийн хүнд үе бидний ард биш урд байгааг анхаарууллаа. Тус байгууллага “Бидэнд итгэж, хүнд үеийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй болоод байна” хэмээн анхааруулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн