Д.Тогтохсүрэн: Орон нутагт улс төржилтийг зогсооход анхаарсан

 Д.Тогтохсүрэн: Орон нутагт улс төржилтийг зогсооход анхаарсан

Үндсэн хуулийн оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Хуулийн төслийг сая УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ хуулийн УИХ-ын нийт есөн гишүүн санаачилсан. 2018 онд УИХ-аас төвлөрлийг сааруулах орон нутгийн эрхм эдлийг нэмэгдүүлэх, чиглэлээр ажиллах ажлын хэсгийг УИХ-ын даргын захиармжийн дагуу байгуулсан. Хуулийн төсөл боловсруулах хоёр шаардлага байгаа. Нэгдүгээрт, ажлын хэсэг 2018 оноос энэ хууль дээр ажиллаж эхэлсэн. Дээр нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиглэлээр дөрвөн том өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг өөрчлөх шаардлагатай болсон.

Энэ хууль нийт 6 зургаан бүлэг 80 зүйлтэй хууль болсон. 40 зүйлтэй өмнөх хуулиасаа хоёр дахин томссон. Хуулийн төслийн онцлогийн талаар дөрөв, таван зүйл хэлье. Нэгдүгээрт, бид засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийг зааглаж, тодорхой болгож өгсөн. Аймаг, нийслэл, сум, баг, хорооны чиг үүрэг гээд нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгож өгсөн. Хоёрт, хамгийн ойр байгаа нэгжид эрх мэдлийг олгох чиглэлд явсан. Өмнөх хуульд чиг үүрэг их давхардсан байсан. Аймаг, сум, дүүргийн засаг даргын чиг үүрэг давхацсан, эдгээрийг бүгдийг цэгцэлж оруулснаараа гол онцлогтой хууль. Хоёр дахь онцлог нь, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хэд хэдэн асуудлыг оруулж өгсөн. Тухайлбал, орон нутагт улс төржилтийг байхгүй болгоход анхаарч ирсэн. Тухайлбал, сумын хуралд нэр дэвшүүлэхэд улс төрийн нам орж ирэхийг болиулсан. Суманд улс төржилт байхгүй гэсэн үг. Урлагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн зүйл байгаа. Хариуцлагагүй ажиллавал иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тараадаг болгож өгсөн.

Иргэдийн төлөөлөгчдийг эргүүлэн татдаг болгож өгсөн. Иргэдийн хуралд намын бүлэг байгуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн хурлуудыг хариуцлагатай болгох, улс төрийн намаас аль болох ангидп байлгахад чиглэгдсэн хоёр дахь том өөрчлөлтийг оруулсан. Гурав дахь нь засаг даргатай холбоотой асуудал байгаа. Засаг дарга төрийн төлөөлөгч байна. Тийм учраас Засаг даргыг сонгоход нэлээн өмнө байсан процедуруудыг хялбарчлах, аль болохоор Засаг дарга дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайдаас хамааралтай байхаар оруулж өгсөн. Дөрөв дэх том өөрчлөлт бол орон нутгийн санхүү, эдийн засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэлээн анхаарсан. Тав дахь нь Үндсэн хуульд орсон хот, тосгонтой холбоотой асуудал. Хот тосгонд засаг захиргааны ямар эрх хэмжээ, чиг үүргийг шилжүүлэх вэ гэдгийг тусгаж өгсөн. Бид энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцчих болов уу гэж бодож байна. Бэлтгэл ажил их шаардлагатай хууль учраас 2022 оноос эхэлж хэрэгжүүлэхээр хуулиндаа тусгаж өгсөн” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн