Коронавирусийн вакцин есдүгээр сард гарах боломжтой

 Коронавирусийн вакцин есдүгээр сард гарах боломжтой

Оксфорд их сургуулийн эрдэмтдийн гарган авсан коронавирусийн эсрэг вакциныг маргаашаас (2020.4.23) эхлэн хүн дээр турших талаар Их Британийн Эрүүл мэндийн сайд Матт Ханкок мэдэгджээ. Их сургуулийн эрдэмтдийн багийн гишүүдийн мэдээлснээр вакцины туршилт амжилттай болбол ирэх есдүгээр сараас олон сая тунгаар үйлдвэрлэж эхлэх боломжтой гэж тооцжээ. Коронавирусийн халдварт өвчний эсрэг вакцин гаргахаар олон орны эрдэмтэд цагтай уралдан ажиллаж байгаа ч өнөөдрийн байдлаар олон улсад 175 мянга гаруй хүн хэдийн нас барж, эдийн засгийн том хямрал үүсгээд байна.

Их Британийн эрүүл мэндийн сайд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ вакцин гарган авах ажилд Засгийн газраас гол анхаарлаа хандуулж, Оксфорд их сургуулийн эрдэмтдийн багт 20 сая фунт-стерлингийн санхүүжилт олгожээ. Түүнчлэн Лондон дахь Эзэн хааны коллежийн судалгааны ажилд 22,5 сая фунт-стерлингийг төсөвлөсөн байна.

Эх сурвалж: The Independen

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн