Хэвлийдээ мэс заслын шархтай нярайн цогцос олджээ

 Хэвлийдээ мэс заслын шархтай нярайн цогцос олджээ

Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 20-ны өдөр мэс заслын шархтай нярай хүүхдийн цогцос олджээ.

Тодруулбал, тус сумын Товцог багийн нэгэн айлын нохой нярай хүүхдийн цогцос зууж ирсэн байна. Айлын хүмүүс цагдаагийн газарт дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлжээ.

Шалгалтын явцад тус цогцос нь нэг сар орчимтой эрэгтэй хүүхдийнх болох нь тогтоогдсон бөгөөд хэвлийн хэсэгт мэс заслын зүсэлт хийж, гэдсийг эргүүлэн оёсон байжээ. Нярайг нас бараад 2-3 хоносон гэж үзсэн байна. 

Хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газарт нарийвчлан шалгаж эхэллээ. Одоогоор цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, эд эрхтэн нь бүрэн бүтэн эсэх, нас барсан шалтгаан зэргийг тодруулахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн