Шуурхай: Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хотоос орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас хаахаар боллоо

 Шуурхай:  Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хотоос орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас хаахаар боллоо

Улсын онцгой комисс дөнгөж сая шуурхай хуралдаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас тээврлэлт хийж байсан жолоочоос коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатар Сэлэнгэ, Дархан хотоос орох гарах хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргалаа. Замын хөдөлгөөнийг 2020 оны 4-р сарын 21-ны 21:00 цагаас 2020 оны 4-р сарын 25-ны өглөөний 06:00 цаг хүртэл хааж байна.

Нэмэлт мэдээлэл

УОК-ын 18 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой УОК хуралдаж, Улаанбаатар хот Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймгаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон хүн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр /2020.04.21/ 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн