ЭМЯ: Тээврийн жолоочоос Covid-19 илэрлээ

 ЭМЯ: Тээврийн жолоочоос Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн дахин нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн талаар өнөөдөр /2020.04.21/ 14.10 цагт мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Интермед эмнэлгийн өвчтөний шинжилгээний хариу сөрөг буюу коронавируст халдвараар өвчлөөгүй болох нь батлагдлаа. Энэ хүнтэй ойр байсан гурван хүний хариу мөн сөрөг гарлаа. ХӨСҮТ 24 цагаар хоёр лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Эдгээр лабораторид ажиглалтад байгаа, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 80-500 гаруй шинжилгээг хийж байна. Эдгээр хүмүүсийн нэгээс коронавирус илэрлээ. Энэ тохиолдол нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч хүн байгаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь буудалд тусгаарласан байсан. Уг хүн мөн тусгаарлагдсан байсан бөгөөд гэр бүлийн хүнийх нь хамт ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Эхнэрт нь одоогоор шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлаж байгаа. Мөн энэ хүн нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Будапешт хот хүртэл явсан байсан” гэлээ.

Ийнхүү Монгол Улсад covid-19 вирусийн нийт тохиолдол 34 боллоо. Үүнээс найман хүн нь эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн