“Наадмын бэлтгэл ажил ХЭВИЙН үргэлжилж байгаа”

 “Наадмын бэлтгэл ажил ХЭВИЙН үргэлжилж байгаа”

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах тухай асуудал яригдаж эхэлсэн, хойшлуулах эсэх талаар санал асуулга, судалгаа хийж байгаа мэдээлэл зарим хэвлэлд гарсан.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Монгол хүн бүр үндэсний их баяр наадмаа хүсэн хүлээдэг. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулна гэж тооцоолон, бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэлээ. 

БСШУС-ын сайд мөн “Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй, өнжих эсэх асуудлыг судалж байгаа, энэ талаарх саналаа Онцгой комисст хүргүүлэхээр бэлтгэж байгаа” гэх мэдээллийг үгүйсгэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн