САЙН МЭДЭЭ: “Интермед” эмнэлгийн өвчтөний хариу СӨРӨГ ГАРЛАА

 САЙН МЭДЭЭ: “Интермед” эмнэлгийн өвчтөний хариу СӨРӨГ ГАРЛАА

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай өвчтөнөөс авсан түргэвчилсэн оношилгооны эерэг хариу PCR буюу лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдэж, СӨРӨГ гарсныг мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү энэ талаар өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийхдээ “Өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц ирсэн. Тухайн 69 настай иргэн нь сүүлийн долоон хоног амьсгал нь бачуурч, ханиалгасан байна. Хоёр уушгиндаа хатгаатай ирж хэвтсэн. “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэмэх гарсан байна. Гэхдээ ХӨСҮТ өнөөдөр PCR шинжилгээг хийж баталгаажуулна. ХӨСҮТ-д энэ шинжилгээг хийж байна. Гэвч энэ хүн нь халдваргүй гарах болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэхээр 69 настай иргэний хүүхэд нь нэгдүгээр сарын 7-оос хоёрдугаар сарын 7-нд БНСУ-д яваад ирсэн. Ингээд тооцоод үзэхэд түүнээс хойш хоёр сар гаруй хугацааг өнгөрөөсөн байна. Хэрэв халдвартай байсан бол нууц хугацаа дуусаж, илрэх байсан гэж үзэж байгаа. Гэхдээ 69 настай иргэнтэй ойр байсан, үйлчилж байсан гурван иргэнийг тэнд нь тусгаарласан. “Интермед” эмнэлгийнхэнд зөвлөгөө заавар өгөөд хянаж байна. Үдээс хойш PCR шинжилгээний хариу гарна” гэсэн мэдээлэл өгч байсан юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн