ОХУ-д коронавирусийн эсрэг вакцин туршиж эхэллээ

 ОХУ-д коронавирусийн эсрэг  вакцин туршиж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.21/ ээлжит мэдээллээ өгч байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд 2.4 сая халдварын тохиолдол гарснаас 107 мянган хүн нас бараад байна. 640 мянган хүн эдгэрсэн. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4000 тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 хүн нэмж, нас барлаа. Хойд хөршид нийт 47 мянган хүн халдвар авсан. Манай улстай хил залгаа Буриадад өчигдөр 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ. ОХУ-ын шинжээчид энэ өвчний оргил үе 2-3 долоо хоногт болно гэж үзэж байна. Маш сайн нэг мэдээ байгаа нь ОХУ-д коронавирусний эсрэг вакцинийг туршиж эхэллээ. Хятадад эдгэсэн өвчтөнүүдээс дахин халдвар илэрсэн. Эмч нар коронавирусний халдвар 14-30 хоногийн дараа дахин илрэх магадлалтай гэж анхааруулж байна.  

Манай улсад нэгдүгээр сарын 9-нөөс хойш 5158 хүн тусгаарлалтад орсон. Одоо 1828 иргэн тусгаарлалтад байгаа. Үүнд: 0-5 насны 45 хүүхэд, жирэмсэн 35, хорт хавдартай 17 хүн байна. Бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэртээ 1069 хүн тусгаарлагдаад байна.  Нийт 201 эмч, сувилагч ажиллаж байна. 

Гадаадад халдвар авсан манай иргэдийн хувьд байдал өчигдрийнхөөс өөрчлөгдөөгүй. 13 иргэн халдвар авсан байснаас Швейцарт байсан хоёр, Шведэд байсан хоёр иргэн эдгэрсэн. Ирландад халдвар авсан байсан дөрвөн иргэн эмчилгээ амжилттай өндөрлөж, одоо шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. ОХУ-д гурван тохиолдол илэрсэн, эмчлүүлж байгаа. БНСУ-д халдвартай нь тогтоогдсон хоёр монгол иргэн эдгэрсэн байгаа. Нэг нь гэрээр, нөгөөх нь эмнэлэгт эмчлүүлсэн гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн