Э.Бат-Үүл: АТГ, прокуророос ГЭМТ ХЭРЭГТЭН болгон, харагдуулж байна

 Э.Бат-Үүл: АТГ, прокуророос ГЭМТ ХЭРЭГТЭН болгон, харагдуулж байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр  /2020.04.21/ товлосон билээ.

Хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн ба дөнгөж сая шүүх хуралдааныг тавдугаар сарын 13 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. 

Уг хурлын дараа Э.Бат-Үүл “Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал хойшиллоо. Миний зүгээс харамсаж байна. Яагаад гэхээр ер нь энэ шүүх хурлууд цаг хугацаандаа яваад асуудлаа шийдмээр байгаа юм. Миний хувьд хурлыг хойшлуулах дургүй байсан.

Надаас хамааралгүйгээр хойшилсон учир хуулиа дагахаас өөр аргагүй. Миний зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа. Авлигатай тэмцэх газар болон прокурорын байгууллагаас хэргийг хянан шийдвэрлэх явцдаа маш их хууль зөрчиж, нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулсан. Тэр тусмаа ноцтой нь иргэн бидэнд хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гээд өөрсдөө болохоор нийгмийн тархийг угааж гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулсан.

Тийм учраас үнэн бодит зүйлийг харуулахын тулд шударга шүүхийн тулд хурлыг ил тод явуулах ёстой. Энэ бол миний зүгээс тавьж байгаа шаардлага. Хоёрдугаарт, намайг гэмт хэрэгтэн болгож харуулахын тулд гэм зэмгүй арван хүнийг яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа гэмгүй хүмүүсийг яллагдагчаар татаад өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг аваад хэрэгтэн болгосон. Энд би зориуд хэлье. АТГ болон прокурорын зүгээс явуулж байгаа бузар булай үйл ажиллагаа” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн