ДЭМБ: Хүн Төрлөхтөн Коронавирусийн жинхэнэ сорилттой нүүр тулаагүй байна

 ДЭМБ:  Хүн Төрлөхтөн Коронавирусийн жинхэнэ сорилттой нүүр тулаагүй байна

ДЭМБ-ийн Ерөнхий захирал Тедрос Адханом өчигдөр /2020.04.19/ цаг үеийн нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурлын үеэр улс орнуудыг анхаарал болгоомжоо сулруулж болохгүйг сануулж, шинэ төрлийн коронавирусийн цар тахлын жинхэнэ аюултай нүүр тулаагүй байгааг анхааруулсан байна.

Тэрбээр зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжлээд “Хамгийн хүнд үе бидний өмнө ирээд байна. Тайвшрах болоогүй. Хүмүүс энэ өвчний жинхэнэ аюулыг олйгохгүй байна. Энэ бол 1918 онд дэгдэж, 100 сая хүний амийг авч одсон Испани ханиадтай адил маш аюултай вирус. Гэхдээ бидэнд одоо техник технологи байна. Бид бүгд хамтран энэхүү аймшигт явдлаас сэргийлж чадна” хэмээн хэлжээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар 210 улс орны 2,5 сая хүн уг өвчнөөр өвчилж, 170 мянган хүн нас бараад байгаа ба вирусийн хоёр, гурав дахь давалгаа дахин хүн төрөлхтнийг нөмөрч магадгүй гэж эрдэмтэн судлаачид анхааруулж байгаа билээ.

Эх сурвалж: POLITICO

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн