Цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг бүртгэлжүүллээ

 Цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг бүртгэлжүүллээ

Сүүлийн үед цахим орчинд зарын групп, сайтуудаар дамжуулан иргэдээс төлбөртэй зар сурталчилгаа оруулан, садар самуун сурталчлах, охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол олноор гарах болжээ.

Тухайлбал, нэр бүхий 30 гаруй хаалттай цахим групп нээгдэж, иргэдээс урьдчилгаа мөнгө дансаар авч, садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэх, видео дуудлага хийж, дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгөх зэрэг цахим орчин дахь далд биеэ үнэлэлт нэмэгдсэн байна. Мөн садар самууныг сурталчлах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэмт хэрэг, зөрчил цахим, дижитал хэлбэрт шилжиж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Тиймээс тус албанаас харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран дээрх группууд болон саун, массаж нэрийн доор бусдын биеийг үнэлүүлж байсан 11 газрын үйл ажиллагааг зогсоож, цахим орчинд дуудлагаар биеэ үнэлж байсан 98 эмэгтэйг бүртгэл судалгаанд хамруулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн