Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 10 удаа хойшиллоo

 Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 10 удаа хойшиллоo

үүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.04.20/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилжээ. Тодруулбал, шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт арван удаа хойшилж байна. 

Хэргийг эргэн сануулахад, Зам,тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. 

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу онц хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн