ХӨСҮТ: Бээлий тогтмол өмсөх нь ХАЛДВАРААС сэргийлнэ

 ХӨСҮТ: Бээлий тогтмол өмсөх нь ХАЛДВАРААС сэргийлнэ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвар, тархалттай холбоотой өнөөдрийн /2020.04.20/ ээлжит мэдээллээ хийлээ.


Халдвараас сэргийлэх асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хяналт, сэргийлэлтийн эмч нар 21 аймагт хуваарилагдаж, эмч эмнэлгийн ажилтнуудад халдвар хамгаалалтын дэглэм, хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж тайлах, ажлын байрны дадлага сургуулилт хийж, хичээл зааж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын Онцгой комисс болон ХӨСҮТ-ийн эмч нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод очиж ажилласан. Сургалт зохион байгуулсан. Газар дээр нь ажилтай нь танилцаж, зөвлөгөө өгсөн. Гэх маягаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Хүний хамгийн их хүрэлцдэг эрхтэн нь гар. Тийм учраас тогтмол даавуун бээлийн хэрэглэх хэрэгтэй байна. Өдөр нь хэрэглэсэн бээлийгээ орой хариад угааж, индүүдээд хэрэглэх хэрэгтэй. Ингэвэл халдвараас бүрэн сэргийлж чадна” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.