СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч айлын гэр мөргөж, хүний амь нас хохироожээ

 СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч айлын гэр мөргөж, хүний амь нас хохироожээ

нгөрөгч өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 242-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, энэ сарын 18-ны шөнийн 23 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Чингэлтэйн замд “Hyundai Sonota-5” маркийн Б жолоочтой автомашин айлын хашаа мөргөж, гэр дайрчээ. Уг ослын улмаас гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Осол гаргасан жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд драгер үлээлгэхэд 1,81 хувийн согтолттой байжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,2 хувиар, Бүртгэгдсэн зам тээврийн осол 10,3 хувиар тус тус өсөж,  ослын улмаас гэмтсэн хүн 33,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 66,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн