​НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

 ​НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ.

Өмнө нь НӨАТ-ыг жилд нэг удаа олгодог байсан бол энэ жилээс эхлэн улирал тутам буюу жилд дөрвөн удаа олгож байхаар болсон юм. Энэ удаад 870143  хүн 35.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авах аж. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгоно. Нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа” гэсэн юм.

Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс юмуу төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй  шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд хамтад нь буцаан олголтоо авч болох юм байна. Тодруулбал, НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтоо аваагүй бол Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.2 дугаар заалтад “Хувийн мэдээллээ залруулаагүйгээс болон энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйгээс тухайн улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно” гэж тусгасан байдаг.

Энэ  журмын дагуу нэг, хоёр, гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв, долоо, аравдугаар сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин  оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн  урамшууллыг  дараа жилийн эхний хагаст багтаан олгох юм.   

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн