Мафиуд ард түмэндээ тусалж байна

 Мафиуд ард түмэндээ тусалж байна

МАФИУД АРД ИРГЭДДЭЭ ТУСАЛЖ БАЙНА
Мексикийн хар тамхины мафийн толгойлогч Эль Чапо Гузманы охин Александрина Гуадалахара хот дахь ядууст хандивын тусламж үзүүлж эхэлжээ. Тэрбээр коронавирусын халдварын хөл хориотой энэ үед эмийн бэлдмэл, ариун цэврийн цаас, будаа, элсэн чихэр, тос, бусад хоол хүнс зэрэг наад захын шаардлагатай эд зүйлсийг хайрцаглан ард иргэдэд тарааж эхэлжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр Алехандрина эдгээр тусламжийн бараагаа “El Chapo 701” нэртэй компаниараа дамжуулан хүргэж байна. Уг үйл ажиллагааг бусад бүлэглэлүүд дэмжиж, өөр өөрийн хяналтанд байдаг бүс нутагтаа туслахаар болжээ.

Өнгөрсөн жил Эль Чапо Гузманд АНУ-ын шоронд 30 жилийн хорих ял оноосон билээ. Мафитай холбоотой өөр мэдээлэл гэвэл Италийн мафи нутгийнхаа өмнөд хэсэгт ариун цэврийн, ариутгалын бодис зэргийг тараасан бол Бразилийн мафи өөрсдийн хариуцдаг томоохон хотууд, дүүргүүдийг хяналтандаа авч, хөл хориог яс сахиулж байгаа билээ. Магадагүй үүний ачаар Бразилд өвчлөл харьцангуй бага байж болзошгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн