АНУ-ын эрх баригчид коронавирусийг алдасан гэх Уханы лабораторид нэвтрүүл гэж Хятадаас шаардлаа

 АНУ-ын эрх баригчид коронавирусийг алдасан гэх Уханы  лабораторид нэвтрүүл гэж Хятадаас шаардлаа

БНХАУ-ын Ухань хотод анх гарсан шинэ төрлийн коронавирусийн халдвар цар тахал болж дэлхийн хэмжээнд маш олон хүний эрдэнэт амь насыг хохироогоод байна. Энэ вирусийн гарал үүслийг өнөөдрийг хүртэл эрдэмтэд тогтоож чадаагүй байгаа бөгөөд маш олон эмнэлзүйн туршилт хийсэн ч амжилтгүй болж байна. Хамгийн боломжтой хувилбараар тооцоолоход коронавирусийн эсрэг вакцин 2021 оны эхээр гарч магадгүй гэсэн таамаглал байгаа ч аль улс баталгаа өгч чадахгүй байна. Өөр хэлбэл уг вирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тийм ч үр дүнтэй биш, цаашид ч олон хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үргэлжилж болзошгүй байна. Тэгвэл коронавирусийн улмаас хамгийн их хохирол амсаж, хамгийн олон хүнээ алдаад байгаа АНУ-ын зүгээс БНХАУ-ын талд шаардлага тавьжээ. Уг шаардлагад анх коронавирусийг алдсан гэх УХань хотын төв Лабораторид эрдэмтэн болон шинжээчдийн баг оруулж судалгаа хийлгэх ёстой гэж үзэн Хятадын талаас нэвтрүүлж өгөх ёстой гэж АНУ-ын тал хүчтэй шаардаж байна. Энэ тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео FOX Business телевиз-д өгсөн ярилцлагынхаа үеэр илэрхийлсэн байна.

Эх сурвалж FOX Business

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн