Ким Жон Уны бие муудсан байж магадгүй

 Ким Жон Уны бие муудсан байж магадгүй

Хойд Солонгос улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг “Нарны Өдөр” хэмээн нэрлэж, улс даяар өргөн дэлгэр баяр наадам зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр бол тус улсын үндэслэгч, одоогийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг Ким Ир Сений мэндэлсэн өдөр юм. Энэ жил Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ой тохиосон бөгөөд коронавирусийн улмаас тийм ч өргөн хүрээнд тэмдэглэсэнгүй.

Үүнээс гадна өөр нэгэн зүйл дэлхий нийтийн анхаарлыг татсан нь удирдагч Ким Жон Ун энэ өдөр олон нийтийн өмнө гарч ирээгүй ба албан ёсны мэдээлэлд ч түүнийг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон тухай дурдаагүй байна. “Нарны өдөр”-өөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд Ким Ир Сены бунханд зочилж хүндэтгэл үзүүлжээ.

Төрийн эрхэнд гарснаасаа хойш энэ арга хэмжээг алгасаж үзээгүй Ким Жон Ун ийнхүү байхгүй байсан нь түүний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарсан байж магадгүй гэх таамгийг Өмнөд Солонгосын талаас тавьж байна. Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам ч мөн Ким Жон Уныг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоогүй тухай мэдээлсэн юм. Өдгөө 36 настай удирдагч хамгийн сүүлд бямба гаригт /2020.04.11/ Хөдөлмөрийн Намын улс төрийн товчооны хуралд оролцсон юм.

Эх сурвалж: Reuters, CNA

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн