Этилийн техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн “Скала” ХХК-г торголоо

 Этилийн техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн “Скала” ХХК-г торголоо

Дотоодын зах зээлд эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Монос групп”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд гар ариутгагч бодистоо техникийн спирт ашигласан зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас илрүүлсэн. Тус газраас стандартын шаардлага хангаагүй дээрх аж ахуй нэгжүүдэд гурван сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулснаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл дахин нэг компани стандарт шаардлага хангасангүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар “Скала” ХХК нь халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй, стандартын шаардлага хангасан ажлын байргүй, “АПУ” ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох нь шалгалтын явцад баримтаар тогтоогдсон байна.

Мөн тус компани энэ сарын 16-ны өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг  хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан зөрчлийг үйлдэл дээр нь илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод үйл ажиллагаа явуулдаг  “Скала” ХХК нь  ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр спирт денатурат 1.4 тонн үйлдвэрлэн, худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар тогтоосон байна. Уг зөрчилд Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн