ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

 ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

Коронавирусийн халдвар тархаж байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар гэртээ харихгүй эмнэлэг дээрээ тусгаарлагдаж, өвчтөнүүдэд эмчилгээ хийж байгаа юм.

Харин тэдний цалинг Засгийн газраас үе шаттайгаар нэмэгдүүлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийсэн юм.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар цалин нэмэгдэлдээ сэтгэл хангалуун байгаа. Сая 500 мянган төгрөгийн цалинтай эмч энэ онцгой нөхцөлд 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Сувилагч нарын цалин хоёр дахин нэмэгдсэн. Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч ажилтнууддаа хувааж өгсөн. Франц иргэний ажилладаг компаниас мөн 100 сая төгрөг өгсөн. Онцгой байдлын албанаас мөн нэмэгдэл өгсөн”  гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн