Covid-19: Уханьд нас барсан хүний тоо 50 хувиар нэмэгдэв

 Covid-19: Уханьд нас барсан хүний тоо 50 хувиар нэмэгдэв

Шинэ төрлийн коронавирусийн тохиолдол анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2020.04.17/ чухал мэдэгдлийг хийлээ. Тодруулбал, тус хотод цар тахалд өртсөн хүмүүсийн тоон мэдээллийг дахин хянан шалгасны үр дүнд нас барагсдын тоо бараг 50 хувиар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо ч мөн тодорхой хувиар нэмэгджээ.

Учир нь цар тахлын эхэн үеэр зарим эмнэлгүүд өвчний тархалтад хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийн нэгдсэн системд холбогдож чадаагүй, зарим эмнэлгүүд ачаалал ихтэй гэсэн шалтгааны улмаас тоон мэдээлэл, тайланг хожимдуулах, мартах, алдаатай мэдээллэх тохиолдол гарч байсан гэнэ.

Ингээд удаан хугацааны туршид бүх мэдээллийг дахин нягталж шалгахад Ухань хотод коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 1,290-ээр нэмэгдэж 3,869 болсон бол халдвар авсан хүний тоо 325-аар нэмэгдэж 50 мянга 333-т хүрсэн байна. Ингэснээр Хятад улсад нийт халдвар авсан нийт хүний тоо 82 мянга 692 болж, нас барсан тохиолдлын тоо 4,632 болж байгаа юм.

Эх сурвалж: RT

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн