Гэрээсээ ажиллаж буй цаг уурын нэвтрүүлэгчийг МУУР нь олны танил болгожээ

 Гэрээсээ ажиллаж буй цаг уурын нэвтрүүлэгчийг МУУР нь олны танил болгожээ

Хөл хорионы үеэр гэрээсээ ажиллах нь хүмүүст олон сайн талуудыг бий болгож байна. Зөвхөн хүмүүст гэлтгүй өдөржин гэртээ үлдэж, эзнээ хүлээдэг гэрийн тэжээмэл амьтдад ч таатай мэдээ аж. Ингээд та бүхэнд муурынхаа ачаар олны танил болж, алдаршсан цаг уурын мэргэжилтэн Жефф Лайонсыг танилцуулъя.

Тэрээр хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж буй ба гал тогооны өрөөндөө бяцхан студи засжээ. Ингээд нэгэн удаа цаг агаарын мэдээгээ хөтөлж байтал муур нь гарч ирснээр цаг уурын мэргэжилтэн Жефф Лайонс олны анхааралд өртсөн байна.

Энэ цагаас хойш тэрээр цаг агаарын мэдээгээ мууртайгаа хамт хамт хөтлөн, нэвтрүүлэх болжээ. Гэнэтийн үйл явдлын эерэг үр дүн гарч Жефф Лайонсын мэдээний үзэгчийн тоо нэмэгдэж, амжилтын үүдийг нь нээж өгсөн байна.

Эгэл муурын өхөөрдөм үйлдэл эзнээ алдартай болгож, нэвтрүүлгийнх нь үзэгчийг нэмж, фэйсбүүк, инстаграммынх нь дагагчийн тоог өсгөжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн