ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг чөлөөллөө

 ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 64 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өргөдлөөс харахад Ж.Бямбадорж дарга эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэж ойлголоо. Сүүлийн үед шуугиад байгаа шиг дарамт шахалтаас болоод чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй юм байна гэж ойлголоо. Өнгөрсөн хугацаанд муугүй ажилласан гэж бодож байгаа.

 ХЭҮК-ын тайланг УИХ, байнгын хороо, дэд хороон дээр сонсдог. Үе үеийн парламент тэгээд л өнгөрөөдөг. Харин ХЭҮК анхаарал тавиач гэж их хэлдэг. Ер нь Монгол төрийн буулганд олон арван жил зүтгэж, чөмгөө дундартал зүтгэсэн төрийн тулхтай хүн гэж үздэг Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг гэдэг.

Олон улсын хуралд оролцоод харж байхад хүний эрхийн чиглэлээр хийсэн манай ажлууд дэлхий дахинд яахаа алдчихаагүй, Монголын нүүр царайг тахалж байгаа” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн