Эрээнээс ирж Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг иргэнээс Коронавирусийн шинж тэмдэг илэрчээ

 Эрээнээс ирж Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг иргэнээс  Коронавирусийн шинж тэмдэг илэрчээ

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эм гарган авах талаар дэлхийн эрдэмтэд эв санаа эв нэгдэл гэсэн санааг дэвшүүлж байна. Энэ хүрээнд одоогоор үр дүнтэй байгаа ДОХ Эбола зэрэг вирусийн эмийг эмчилгээнд ашиглах талаар баг болон ажиллаж байгааг мэдээллээ.

Харин ХӨСҮТ-өөс өчигөдөр 323 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар аваагүй буюу бүгд сөрөг гарчээ. Мөн Сэлэнгэ Ивээл, Баянхангай зэрэг газруудад тусгаарлагдаж байсан 100 гаруй хүний тусгаарлах хугацаа дууссан тул гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн байна. Мөн монгол улс дотор байгаа халдварыг тандан хянах ажлыг шат дараатай зохион байгуулж улирлын томуу, амьсгалын замын халдварт өвчин , томуугаар өвдсөн хүмүүст шинжилгээ хийх тандан судлах ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд 120 хүнээс сорьц тавихад бүгд сөрөг гарсан байна.

Өчигдөр Эрээнээс Замын -Үүдээр 58 монгол иргэнээ авч Замын-Үүдэд тусгаарлсан. . Түүнээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарласан байна. Шинжилгээний сорьцыг авч ХӨСҮТ-д шинжилж байна. Харин эсрэг биет гэдэг бол вирус гаднаас орж ирэхэд тухайн хүний биед вирустэй тэмцэх арми байдаг. Тэр гадны биет шинээр орж ирэхэд дархлалын систем вирустэй тэмцдэг зөвхөн түүнийг барьж авч дардаг эсрэг биет хүний биед үүсдэг. Тиймээс хүний бие коронавирусийн эсрэг тэмцэх хүний биеийн дархлааны онцлог байгаа учраас эсрэг биет үүсдэг гэж тайлбарладаг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн