Трамп хөл хориог цуцлах эрхийг мужийн захирагч нарт нээлттэй үлдээлээ

 Трамп хөл хориог цуцлах эрхийг мужийн захирагч нарт нээлттэй үлдээлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.04.16/ хөл хорионы дэглэмийг цуцлах, эдийн засгаа сэргээх зөвлөмж төлөвлөгөөгөө танилцуулжээ. Хорио цээрийг цуцлахдаа гурван үе шаттай цуцлах ба мужуудын захирагч нар тус, тусдаа бие даан шийдвэр гаргахаар болжээ. Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч болон мужуудын захирагч нарын хооронд шийдвэр гаргах эрх мэдлийн маргаан гарах болсон ба Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй бол мужийн захирагч нар дотооддоо хөл хориог цуцлах хугацааг шийдэхээр болсон байна.

АНУ-ын 50 мужаас 42 нь хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдээ гэрээс гарахыг нь хязгаарлаад байгаа ба өчигдөр гаргасан зөвлөмжийн дараа зарим мужууд хөл хориог сунгахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, цар тахалд хамгийн их хүнээрээ хохироод буй Нью-Йорк болон зүүн хойд бүсийн долоон муж дэглэмийг тавдугаар сарын 15 хүртэл сунгахаар болсон байна.

Хорио цээрийг үе шаттайгаар цуцлахдаа эхний удаад сургууль, баар цэнгээний газруудыг хаалттай хэвээр үлдээх ба ресторан, спорт төвүүд, зочид буудлууд маш хатуу дүрэм цурмыг чандлан сахиснаар ажиллах боломжтой болох аж. Түүнчлэн шаардлагагүй тохиолдолд аялахгүй байх, гэрээс ажиллах боломжтой ажилчид үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах гэх мэтийг тусгажээ. Энэ мэтээр бага багаар хөл хорионы дэглэмийг цулруулах аж. Гэхдээ эмч мэргэжилтнүүд оношлуур хүрэлцэхгүй байгаа энэ үед хөл хориог яаран цуцлах нь таагүй үр дүнд хүргэж болзошгүйг анхааруулж байна.

Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний хувьд тус улсад нийт 22 сая хүн ажилгүй болсон бөгөөд сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд гэхэд 5,2 сая хүн ажилгүйдлийг тэтгэмж авах хүсэлтээ ирүүлжээ. Эрх баригчдын зүгээс эдийн засгаа аль болох хурдан хэвийн байдалд нь оруулахыг эрмэлзэж байгаа ба тавдугаар сарын 1-нээс зарим бизнесүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн