КОВИД-19: АСАХИ телевиз 3 хоног хаагдана

 КОВИД-19: АСАХИ телевиз 3 хоног хаагдана

Японы АСАХИ телевиз Токио хотын Роппонги дүүрэгт байрлах төв офисоо энэ сарын 17-19-нд бүрэн хаана гэж мэдэгдлээ.

Энэ сарын 9-нд тус телевизийн нэгэн эмэгтэй ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ энэ эмэгтэй  телевизээс өөр хэлтэст ажилладаг байжээ.

Гэвч энэ сарын 12-нд АСАХИ телевизийн хамгийн алдартай мэдээллийн нэвтрүүлэг болох “Hodo Station”-ий хөтлөгч Юта Томикава халдвар авсан байсан нь илэрсэн юм. Томикава энэ сарын 3-4-нд бие нь муудан халуурсан ч халуун нь буусан тул 6-нд нь ажилдаа явжээ. Гэвч 7-ны өдөр шууд нэвтрүүлгийн үеэр хоолой нь гарахаа больж, 8-наас амьсгаадаж эхэлсэн ч ажилдаа явж, нэвтрүүлгээ хөтөлсөөр байжээ. Ингээд энэ сарын 10-нд эмнэлэгт хэвтэж, 12-нд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон юм.

Асахи телевизээс “Hodo Station” нэвтрүүлэгт оролцдог бүх ажилтныг гэрт нь тусгаарлан, шинжилгээнд оруулахад дахин хоёр хүнээс халдвар илэрчээ.

Юта Томикава “Халуурснаа тоохгүй явсаар ийм байдалд хүргэсэндээ хүлцэл өчиж байна” гэж уучлал гуйсан байна.

Асахи телевиз гурав хоногт байрандаа ариутгал хийх бөгөөд энэ хооронд шууд нэвтрүүлгийн ажилтнуудаас бусад ажилчдаа амраах юм. Мөн 20-нд байраа нээх ч гаднын хүмүүсийг оруулахгүй хориг тавихаар болжээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.