Дорнод:Түймэр унтаарах ажилд яваа хүмүүсийн хүнсэнд нутгийн малчин ямаагаар тусалжээ

 Дорнод:Түймэр унтаарах ажилд яваа хүмүүсийн хүнсэнд нутгийн малчин ямаагаар тусалжээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны 12.00 цагийн үед түймэр гарчээ. Энэхүү түймрийн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас 24 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, орон нутгаас 24 иргэн, хилийн отрядаас 13 алба хаагч шуурхай ажилласан байна. Тэгвэл тус сумын нэгэн малчин иргэн түймэрт яваа иргэдийн хүнсэнд зориулж ямаагаар тусалжээ

Өнгөрсөн Лхагва гариг (2020.04.15)-т Дорнодод 14-16 м/сек-ын хүчтэй салхитай байсан тул түймэр Оросын хил давсан мэдээллийг орон нутгийн эх сурвалж өгөв. Урьдчилсан мэдээгээр 200-500 м-ийн өргөнтэй түймрийн голомтод ажиллахаар өнөөдөр (2020.04.16) өглөө Улаанбаатар хотоос Үндэсний аврах бригадын 26 алба хаагч нисдэг тэргээр очиж, газар дээр нь ажиллаж буй юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн