Хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгож эхэллээ

 Хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгож эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох “Хүүхдийн мөнгө”-ийг нэмэгдүүлж, өнөөдөр /2020.04.16/ -өөс олгож эхэлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.