БНСУ-ын парламентын СОНГУУЛИЙН ИРЦ 28 жилийн ДЭЭД АМЖИЛТ тогтоолоо

 БНСУ-ын парламентын СОНГУУЛИЙН ИРЦ 28 жилийн ДЭЭД АМЖИЛТ тогтоолоо

A woman wearing a mask to prevent contracting the coronavirus leaves a voting booth to cast her absentee ballot for the parliamentary election at a polling station in Seoul, South Korea, April 10, 2020. REUTERS/Heo Ran

БНСУ-д 21 дэх удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нам лхагва гарагт болсон цар тахлын үеийн анхны парламентын сонгуульд ялалт байгууллаа.

Эрх баригч Ардчилсан нам Үндэсний ассамблейн 300 суудлаас 179-г буюу 60.9 хувийг авсан бол гол өрсөлдөгч болох Үндэсний ирээдүйн нам 101 суудал буюу 34.4 хувийн санал авчээ. Нийт 35 нам сонгуульд нэр дэвшигчдээ сойжээ.

Нэр дэвшигчдээс Нэгдсэн ирээдүйн намаас дэвшсэн, БНАСАУ-аас дүрвэсэн Тэ Ён-хо ялалт байгуулжээ. Их Британи дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаманд алба хашдаг байсан тэрбээр Сөүлийн Ганнам дүүргээс гарсан байна.

Мүн Жэ Иний нам ийнхүү ялалт байгуулсан нь шинэ төрлийн коронавирусний эсрэг авч буй арга хэмжээг олон нийт дэмжиж буйг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна. Ингэснээр сүүлийн 16 жилд эрх баригч нам парламентад дийлэнх олонх болж байна.

Цар тахлын үед сонгуулийн ирц бүрдэх болов уу гэж шинжээчид санаа зовж байсан ч 66 хувь гэсэн өндөр үзүүлэлт гарсан байна.

БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын мэдээлснээр сонгогчдын ирц 66.2 хувьд хүрсэн ба энэ нь сүүлийн 28 жилд байгаагүй өндөр оролцоо, дээд амжилт болжээ. 

БНСУ түүхийн аль ч цаг үед сонгууль хойшлуулж байгаагүй аж. 1952 онд Солонгосын дайны оргил үед хүртэл ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байжээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн