Тусгаарлагдаж байхдаа оргожээ

 Тусгаарлагдаж байхдаа оргожээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тусгаарлалтаас гарсан 13 иргэн зугтааж, эрэн сурвалжилж байна гэдэг ташаа мэдээлэл. Өнөөдөр Улаанбаатар хотод хаягийг нь тодруулж байгаа долоон иргэн, орон нутагт дөрвөн иргэн байгаа. Ингээд нийт 11 иргэний зөвхөн хаягийг тодруулсан. Эдгээр иргэд хаяг дээрээ байгаа. Харин Баян-Өлгий аймгийн хоёр, Завхан аймгийн нэг, Улаанбаатар хотын хоёр иргэн мэдүүлсэн хаягтаа байхгүй, өөр газар тусгаарлагдаж байгаа. Түүнчлэн Замын-Үүдэд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа оргосон талаар мэдээлэл гарсан. Тэр иргэн БНХАУ-д 14 хоног тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд тусгаарлагдаж байх үеэрээ зөрчил гаргасан. Тэр иргэнийг буцаад байх газар нь аваачсан. Бид цаашид тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очиж тодруулга хийх ба 48 цагийн өмнө аймаг, орон нутгийн Онцгой комисст нь нэрсийг урьдчилан явуулах замаар хянана” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн