ЭМЯ: 31 дэх тохиолдол ОХУ-аас ирсэн оюутан

 ЭМЯ: 31 дэх тохиолдол ОХУ-аас ирсэн оюутан

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ

-Өчигдрийн байдлаар ХӨСҮТ болон улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 84 хүний шинжилгээнээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилласан эмч нар, тээврийн 44 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнээс илрээгүй. ОХУ-аас ирсэн 11 хүнээс 10 хүнээс илрээгүй. Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ.

Эмчлэгдэж гарсан таван хүний биеийн ийлдэст эсрэг бие илэрсэн. Тиймээс үргэлжлүүлэн тандан хянаж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчилгээ тандалт үргэлжилж байна. Сонгдо эмнэлгийн хоёр иргэнээс эсрэг биет илрээгүй.

Эсрэг бие гэдэг бол хүний биед гадны биет орж ирэхэд үүсдэг. Эсрэг бие үүссэн байхад вирус арилсан ч хүний биед үлддэг. Энэ бол вирус биш дархлалын системд байдаг армийн нэг хэсэг гэсэн үг. Энэ эсрэг биетийг бид хянаж байдаг. Эсрэг бие бол вирус биш. Тухайн вирусийг таньдаг эсрэг биет гэсэн үг.Сонгдо эмнэлэгийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд бид сандарсан. Хоёр төрлийн оношлуураар үзэхэд эсрэг биет илрээгүй тул өвдөөгүй гэсэн үг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.