Д.Эрдэнэбат: Улсын төсөв 300-аад тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна

 Д.Эрдэнэбат: Улсын төсөв 300-аад тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр /2020.04.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлыг тус намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хийв.

Тэрбээр “Аж ахуйн нэгж, иргэдийн дунд үүсээд байгаа гол зүйлийг анхааруулах хэрэгтэй. Ялангуяа экспортын бүтээгдэхүүнтэй холбоотой борлуулалтын асуудал байна. Сүүлийн хоёр сард борлуулалт огцом багассан. Төсвийн орлого бүрдүүлэх нөхцөл байдал хүндэрсэн. Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалт өнөөдрийг хүртэл жигдрээгүй байна. Гарч байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэх хандлага алга. Өнөөдөр төсөв 300-аад тэрбум төгрөгийг алдагдалтай явж байна” хэмээн тодотголоо. 

Түүнчлэн “Иргэдийн эрүүл мэндийг анхаарчих юм бол нүүрс тээвэрлэлт хэвийн явах боломжтой гэж харж байна. Цар тахлын хэмжээнд аж ахуйн нэгжүүд шар махтайгаа хатаж байна. Үүнийг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн тариалалтад онцгой анхаарах шаардлагатай. Энэ жил улс, орны эдийн засгийн нөхцөл байдлаас болж хүнсний дутагдалд орох эрсдэлтэй байна. Тариалалт эхлэхэд аж ахуйн нэгжүүд санхүүгийн эх үүсвэргүй болох нь, анхаарах хэрэгтэй байна” хэмээн ярилаа. 

Үүнээс гадна “Гадаадад суралцаж байгаа оюутнуудын асуудал байна. Нэг доор 13 оюутан халдвар авч орж ирсэн нь манай оюутнууд гадаадад ямар хүнд нөхцөлд байсан нь харагдаж байна. Үүнийг бид өөр асуудлаар сатааруулж болохгүй. Тиймээс нэн тэргүүнд тэдний эрүүл мэнд, амьжиргааны баталгааг шийдэх санхүүг нь олгох хэрэгтэй гэдгийг дахин хэлэх байна” хэмээн мэдээллийнхээ төгсгөлд онцоллоо. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн