Өнгөрсөн саруудаас илүү ухамсар, сахилга баттай байх үе ирлээ

 Өнгөрсөн саруудаас илүү ухамсар, сахилга баттай байх үе ирлээ

Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэнээс авсан коронавирусний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч өнгөрсөн шөнө лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны мэдээллийг Хотыг дарга С.Амарсайхан баталгаажуулахын зэрэгцээ иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Тэрбээр “Иргэд минь сайн мэдээ сонслоо! ЭМЯ-ны Сайд, тэр дундаа эрсдлээс эмээхгүй нүүр тулж буй эмч,сувилагч,асрагч нартаа онцгойлон талархалаа илэрхийлье! Тайвшралгүй цаашид нягтлах нь ойлгомжтой. Монгол хүн бүр сэрэмжтэй, нийтээрээ хариуцлагатай байх нь нэн чухал гэдгийг дэлхийг бусниулсан энэ тахал та бидэнд сануулж, хаалга тогшсоор байна. Эрхэм иргэд ээ, өнгөрсөн сар, өдрүүдээс илүү ухамсар, сахилга бат, тэвчээр, болгоомжтой байж чадвал та бид аюулт тахлыг хохирол, эрсдэл багатай даван туулна” гэлээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн