ЭМЯ: Халдвар авсан хүмүүсийн 30 хувьд шинж тэмдэг илрэхгүй байна

 ЭМЯ: Халдвар авсан хүмүүсийн 30 хувьд шинж тэмдэг илрэхгүй байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн хэмжээнд 1.9 сая иргэн шинэ коронавирусийн халдвар авснаас 1.3 сая хүн эрүүл мэндийн тусламж авч, эмлчүүлж байна.

Халдвар АНУ, Франц, Швейцарь, Их Британь, Герман, Туркт өндөр байна. Тархац хурдан, халдвар олон хүнийг хамарч байна. Халдвар 2-3 дахин эрчтэй явж байна.

ОХУ анхаарал татаж байна. Сүүлийн 7 хоногт халдвар гурав дахин нэмэгдэж, 21202 хүн өвчилсөн., 22 хүн нас барсан. Москва хот орчимд тархалт өндөр байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм сайн бариагүйгээс халдвар тархсан гэж мэргэжилтнүүд үзсэн.  Халдвар авсан хүмүүсийн 30 хувьд шинж тэмдэг илрэхгүй байгаа учраас тусгаарлалтын дэглэм сахих, зайнаас харьцах нь чухал байна гэдэг зөвлөгөөг өгч байна.

Иймээс иргэд эмнэлгээр, олон нийтийн газраар явахгүй байх.

Хятадад 36 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирж байна. Гадаадаас орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Монгол Улсад 30 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс тав нь эмчлэгдсэн.  Өнөөдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна.

Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол гарч, 300 гаруй хүнийг хөл хорионд буюу ажиглалтад авсан. Хоёр хүнээс халдвар илрээгүй, харшил халдварын өвчтэй байсан учраас хуурамч фозитив илэрсэн нь баталгаажуулалтаар батлагдсан.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн